Байр сууц

Байр орон сууц хайх

Байр орон сууцийг интернэт ашиглан  олж  болдог. Нэг төвөгтэй зүйл нь Швед хэлээр ойлгох хэрэгтэй болох бөгөөд хэдэн ухагдахууныг мэдэж байхад ойлгоход амархан.

Судалгааны ажил хийх эсвэл суралцахаар ирсэн тохиолдолд оюутны дотуур байрыг урьдчилан захиалах хэрэгтэй гэж зөвлөх байна.

1) www.sssb.se (Оюутны байрыг хариуцсан байгууллага)
2) www.bostad.ssco.se (Оюутны байрны Rental хариуцсан компань)
3) http://www.bostad.stockholm.se/sv/Student/ (Стокгольм хотын байр хариуцсан агентлаг)
4) www.studentlya.nu 2дагч түрээслэгч
www.sokstudentbostad.se

Шведийн орон сууцны бүтэц нь хаус (villa), нийлмэл/ хамтарсан сууц(radhus, parhus), орон сууц (lägenhet) гэж хувааж болох бөгөөд, хувийн болон түрээсийн төрлөөсөө хамаараад хувийн эзэмшил (äganderätt), орон сууцны компаны эзэмшлийн (bostadsrätt), болон цэвэр түрээсийн гэж ангилж болно.

Bostadsrätt гэж, орон сууцны холбоо (bostadsrättsförening) байгуулаад энэ холбоонд нэгдэн орсон байгууллага орон сууц худалдан авах эрх авна гэсэн утгатай.  Bostadsrätt, гэсэн эрхийг авах өртөг нь уг байшинг барихад зарцуулагдах мөнгөний нэгэн хэсэг болох бөгөөд бариж байгаа цаг үеийн байдал болон тус холбооны байдлаас хамааран үнэ нь нэмэгдэх болон багасаж болдог.  Avgift гэж зардал гэсэн ухагдахуун бөгөөд орон сууц бариж байх үед банкнаас авсан зээлийн хүү, халаалга, ус, цэвэрлэгээний хөлс, гм урсгал зардал багтдаг. Эдгээр ойлголттойгоор интернэтээс хайвал ойлгоход төхөм байх болвуу.  

Хамгийн их мэдээлэлтэй сайт гэвэл www.bovision.se бөгөөд орж үзвэл олон төрлийн зар олж болох боловч дээр дурьдсаны дагуу Шведээр байх болохоор ойлгоход хэцүү байж магадгүй юм.  Түүнчлэн www.hemnet.se энд бас сайн мэдээлэл байдаг. 

Энэ сайтэн дээр зарлагдсан орон сууцнууд ихэвчлэн үл хөдлөх хөрөнгийн газраас тавигдсан байдаг боловч жуучлалын мөнгө гэж авдаггүй. Байраа түрээслүүлэх гэж байгаа хүмүүс өөрсдөө мөнгө өгч зар тавиулдаг учиртай.  Мөн, www.bostaddirekt.com тай адил түрээсийг мэргэжлийн түвшинд жуучилж өгдөг газар байх бөгөөд сайтанд элссэний мөнгө авч байраа түрээслэх гэж буй хүний хаягийг харах боломжтой болдог. Сайтанд элсээгүй ч гэсэн мэдээлэл харж болох боловч байрны эзний утасны дугаарыг авч болдоггүй учир санаандаа нийцсэн байр олбол гишүүнээр элссэний дараа холбоо барих утсыг авбал зүгээр гэж зөвлөх байна.  

Үүн дээр нэмээд хэлэхэд хэрэв байр Стокгольм болон гадна хотуудын коммунд байр хайж байгаа гэсэн өргөдөл эртнээс гаргахыг зөвлөж байна. Өргөдөл гаргасан өдрөөс эхлэн байр түрээслэх хүсэлтэй хүмүүсийн оочирт орох бөгөөд уг коммунд бүртгэгдсэн хүний тооноос хамаараад 6 сараас  2 жилийн дараа бүр түүнээс ч илүү хүлээж байж өөрийн нэр дээр түрээсийн байртай болох юм.

Бусад линкүүд

www.lagenhet.se Хувийн орон сууц өмчлөгчид байр түрээслэх, 149 крон

2дагч түрээслэгч

www.andrahand.se
www.hittadinbostad.se
www.myplejs.se

www.hittadinbostad.se Хамтран байр түрээслэх

  1. #1 by Hanna on January 26, 2011 - 2:06 pm

    Hej. Nohor bis 2 huuhduudee awaad udahgui ywah gej bga. Tanai blog ih sain medeelel ogch baigaad bayarladag. Amjilt husei.

  2. #2 by Sweden to Mongolia on April 22, 2011 - 9:24 am

    Bayarlalaa. Tanai ger buld az jargal, sain saihniig huseye.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: