Амжилттай амьдрал

Хүн бүр энэ амьдралдаа ийм л юмыг хийж бүтээх, үзэж харах юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй байдаг байх. Тэгвэл миний хувьд амжилттай амьдралыг юу гэж ойлгож байгаагаа бусад хүмүүсийн зөвлөгөөтэй хамтатган бичиж байна.

Миний хувьд өөрийнхөө хязгаарыг нээж олох нь гол зорилго гэж боддог. Хүн бүр өөрт байгаа авьяас чадвараа нээн илрүүлж, өөрийнхөө хийх дуртай зүйлийг бүх л хүч чадлаараа хийж амьдарвал тэр хүний эх орон, дэлхий ертөнцөд хийх тэр хүний хувь нэмэр болно байхаа.

Kelly Wallace өөрийнхөө зорилгыг тогтоогоод түүндээ яаж хүрэхээ төлөвлөж шат шатаар ахивал өөрийнхөө зорилгод хүрч өөрийнхөө хувьд амжилттай амьдарна гэж зөвлөсөн. Үүнд хүрэхийн тулд бас өдөр бүр  өөрийнхөө ирээдүйг амжилттай, сайхан гэр бүл, сайхан ажил, сайн найз нөхөдтэй байгаагаар төсөөлж сурах үүн дээрээ бүх мэдрэмжээ (харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх) оруулж төсөөлөх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Ehow сайтнаас авсан зөвлөгөөг толилуулвал

 заавал өв тэгш байх гэж их битгий хичээгээрэй, өөртөө итгэлтэй байгаарай, өөрийнтөө тавьсан зорилгодоо тууштай байх, хэрвээ одоо байгаа байдалдаа сэтгэл дундуур байвал өөрчлөлт хийгээрэй, бусдаас авахыг хүссэн зүйлээ өөрөө хийгээрэй жишээ нь та бусдад тусархуу, үнэнч, эерэг үзэл бодолтой байвал түүнийгээ эргүүлэн авах болно, ганцаараа зөвхөн амжилталтанд хүрэхгүй учир бусдад найдаж сураарай, өөртөө гол анхаарлаа хандуулж өөрийнхөө хүсч байгаа зүйлээ олж хийхийг хичээгээрэй, өөртөө урт, дунд, богино хугацааны хүрч чадахаар зорилго тавиж түүндээ хүрэхийн тулд зүтгээрэй гэсэн байна. 

Иш татсан сайт

http://www.ehow.com/how_2245062_be-successful-life.html

  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s