Банкинд данс нээлгэх

Банкинд данс нээлгэхийн тулд хамгийн түрүүнд хувийн дугаар(person number) хэрэгтэй боловч хааяадаа пасспортоо авч очин нээлгэх тохиолдол ч байдаг. (SEB г.м) хувийн дугаар байгаа бол банкинд очихдоо Personbevis татварын газраар гаргуулан очиход болно. Банкинд данс нээлгэсний төлбөр гэж авдаггүй. Бэлэн мөнгөний карт нь банкнаасаа хамаараад тэр өдрөө гарах үе ч байдаг. Нууц дугаарыг (Password) ерөнхийдөө банкнаас гаргаж өгдөг. Крэдит карт (Visa эсвэл Master карт ) захиалбал ойролцоогоор 2 долоо хоногийн дараа гардаг. Крэдит карт нь 2 янз байх бөгөөд нэг нь Bankkort гэж бичсэн нөгөөх нь юу ч бичээгүй зөвхөн Visa гэсэн тэмдэглэгээтэй байна. Bankkort гэж бичигдсэн тохиолдолд картыг хэрэглэхдээ данснаас шууд төлбөр хийгддэг Дебют карттай адилхан. Карт ашигласны дараа сар бүр тооцооны баримт ирдэг картыг зориуд захиалан авч болно.

Бэлэн мөнгөний автомат машин ашиглах :
Хот дотор байрлагдсан Bankomat ыг ашиглаж бэлэн мөнгө авч болно. Бүгдэнд нь ямар ч банкны бэлэн мөнгөний картыг ашиглаж болно. Өөр банкны карттай эсвэл ажлын бус цагаар хэрэглэсний төлбөр гэж байхгүй. Хэрэглэхдээ эхлээд картаа хийж 4 оронтой нууц дугаараа дарна.  Тэгээд ногоон өнгийн Klar (OK гэсэн утгатай ) товчыг дарна. Мөнгөний хэмжээг оруулах товчлуур гарч ирэхэд мөнгөнийхөө хэмжээг оруулна. Дараа нь Ja,Nej (тийм/үгүй) гэж гарч ирвэл Ja гэж дарна. (Бэлэн мөнгөний карт нь 1 удаа 5,000 SEK, 5 өдөрт 20,000 SEK гм ийг л ашиглах хязгаартай байдаг учраас өөрийнхөө банкнаас тодруулаарай.

Өөр ороноос их хэмжээний мөнгө хүлээн авсан тохиолдолд энэ мөнгийг юунд ашиглах гэж байгаа тухайгаа бичсэн баримт үлдээвэл зүгээр. Мөнгө гуйвуулж байгаа талаас бас ямар зорилгоор ашиглагдах гэсэн товчхон  баримт бичин очих банкинд урьдчилан мэдэгдэх нь бас зүгээр байдаг. Шведийн гадаад солилцооны хуулинд гадаадаас гуйвуулсан мөнгөний хэмжээ 70,000kr дээш байвал урьдчилан мэдэгдэхийг заасан байдаг.

Интернэт банкыг орон сууцны эсвэл ямар нэгэн төлбөр төлөхөд ашиглахад дөхөмтэй байдаг. Bankgirot эсвэл Plusgirot ийн тохиолдолд банкаар үйлчлүүлэхэд хураамж өндөр байдаг.(Bankgirot болон Plusgiro: 40 kr) Тиймээс интернэт банк эсвэл Privat girot захиалвал хураамж төлөхгүй татвар болон төлбөрийг хийж болно. Тиймээс банкний данс нээлгэхдээ интернэт банк ашиглах эсвэл Privat girot захиалах хэрэгтэй.

  1. Leave a comment

Leave a comment