Т.Ариунаа. IT мэргэжилтэн

 

Шведэд мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллаж амьдарч байгаа T.Ариунаа бүсгүйтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.

1. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Шведэд ирээд хэр удаж байна. Ямар ажил эрхэлдэг вэ? Ажилд ороход ямар шаардлага тавигддаг вэ?Ажилд авах үйл явц ямар шаттайгаар явагддаг вэ? Өөрийнхөө мэргэжлийн онцлогийн талаар ярихгүй юу.

МУИС-ийн математикийн ангийг төгсөөд багшилж байгаад Шведэд ирсэн. Шведэд ирээд швед хэлний мэдлэг байхгүй байсан болохоор ямар нэгэн ажил хийж чадахгүй байсан.

Гадны иргэдэд зориулсан швед хэлний анхан шатны курсэд орсноос хойш 2 жилийн дотор дээд сургуульд орох шаардлага хангадаг курсийг  суралцаж төгссөн. Швед хэлний курс төгссөний дараа математикийн багшаар цагаар ажиллаж байсан, багшийн цалин харьцангүй бага, ачаалал ихтэй байсан тул  ирээдүйд багшийн ажил явцгүй юм байна гэж үзсэний үндсэн дээр ямар нэг мэргэжлээр суралцах нь зүйтэй гэж шийдээд мэдээллийн технологийг сонгосон.

Линшопиний Их Сургуульд Мэдээлэл Технологийн чиглэлээр 3 жил суралцаж төгссөн.

Сургууль төгссөний дараа бүтэн нэг жилийн турш ажил хайж олон байгууллагад ярилцлаганд орж, олон газар руу ажилд орох хүсэлтүүд явуулж байсан. Тухайн үед эдийн засгийн хямрал болоогүй, ажлын туршлагагүй шинэ төгсөгчдийг ажилд авчдаг, мэдээлэл технологийн мэргэжилтэн ханш өндөртэй үе байсан.

Швед байгууллагууд өөрсдийн мэдээлэл технологийн хэлтэстэй байдаг. Тэндээ мэргэжилтэн авна. Зарим байгууллагууд мэдээлэл технологийн хэлтэс байгуулах шаардлагагүй, хэрэгцээ гарсан үедээ мэргэжлийн консалтинг үзүүлдэг байгууллагаас мэргэжилтэн урьж хэдэн сараар ажиллуулдаг. Консалтинг компани нь мэргэжилтнүүдэд ажил олж өгч, мэргэжилтнийхээ цалингийн шимтгэлээр санхүүгээ авч явдаг.

Тухайн үед Эриксон компанид консалтинг компаниас ажилд орсон. Эриксон компанид ажилд ороход гол нөлөөлсөн зүйл нь шинээр хэрэгжиж байгаа төсөлд нь тухайн төсөлтэй холбоотой мэргэжилтэн хэрэгтэй байсан. Тэр чиглэлээр нь би Америкад курс төгссөн байсан нь гол нь нөлөөлсөн. Энэ шинэ ажил нь амьдарч байгаа хотоос хол өдөр болгон нэг талдаа цаг орчим машинаар явдаг болохоор ядардаг байсан. Тэгээд хотдоо ойрхон шинээр ажил хайж эхэлсэн.

Цаг уурын институдад ярилцлагад орох урилга ирсэн. Ярилцлагад орохоос өмнө Эриксоны миний ажилладаг төслийн удирдагчтай ярьж намайг асуусан байсан. Төслийн удирдагч намайг байнга ажилтай холбоотой заавар, зөвөлгөө авч ажилладаг гэж хэлсэн, энэ нь тэдэнд таалагдсан гэсэн. Цаг уурын институдад программистууд нь бүгд эрэгтэй болохоор шинээр авах хүнээ эмэгтэй хүн авах сонирхолтой байсан гэсэн. Ажилд орох хүсэлт явуулсан хүмүүсээс би ганцаараа эмэгтэй байсан.

Ярилцлаганд ороод дуусахад бид нар тантай эргэж холбогдох хэрэг гарвал холбогдоно гэж хэлсэн. 3 хоногийн дараа мэдээлэл технологийн хэлтсээ танилцуулсан. Тэр үед нь би мэргэжлийн холбогдолтой хэд хэдэн асуулт асууж байсан. Энэ ажилдаа ороод одоог хүртэл ажиллаж байна. Сүүлд ажилд орсны дараа надад Эриксонд ажиллаж байсан туршлага, бусад хүмүүсээс илүү мэргэжлийн холбоотой чухал асуулт асууж байсан энэ тэрийг харгалзан ажилд авсан гэж хэлсэн.

Шведэд ажилд ороход эхний ажилд орох, эхний алхамаа хийх л хэцүү. Нэгэнт эхэлчихвэл туршлага хуримтлуулаад цаашдаа дэвшээд явчихна.

2. Энд ямар хэл дээр программ бичдэг вэ?

Ажил дээр программчлалын орчин үеийн бүх хэлийг хэрэглэнэ.

3. Монголд мэргэжлээрээ ажилладаг туршлагатай хүмүүс Монголоос  өргөдөл өгөөд Шведэд ирж ажилд орох боломжтой байдаг болуу.

Монголд мэргэжил эзэмшсэн, олон программ бичсэн дадлага туршлагатай дээр нь англи хэлэндээ маш сайн, шведэд ирээд ажиллах явцдаа швед хэлээ сурч чадах чадвартай хүнийг консалтинг компаниар зуучлуулан ажилд орж болох байх.

4. Та программист хийдэг гэсэн энд опенсорсинг хэр их хэрэгждэг вэ?

Цаг уурын институд нь Майкрософтын программ хангамжыг хэрэглэвэл лицензны мөнгө гэж их хэмжээний мөнгө төлөх болно, техникийн шинэчлэл хийвэл программ авсан газраасаа тусламж авч шинэ төхөөрөмждөө тохируулах хэрэгтэй болно. Шинээр хэрэглэж байгаа комьпютер болгондоо лицензны мөнгө нэмж төлөх хэрэгтэй болдог. Тийм болохоор интернетэд байрлах үнэгүй “ open source “-ийг бүрэн хэмжээгээр ашиглаж өөрсдийн программ хангамжаа хийх, “ open source “-ийг цааш нь улам хөгжүүлэхийг зорьж ажиллаж байгаа. Ажил дээр үнэгүй үйлдлийн систем болох linux, түүний дагалдах программуудыг интернэтээс татаж авч хэрэглэдэг.

5. Монголоос бас аутсорсингоор (зайгаар) ажил хийх хүсэлтэй программчид байгаа байх тэр хүмүүст ажил олоход ямар зөвлөгөө өгөх вэ, ер нь тийм боломж байдаг уу.

Шведийн компаниуд Энэтхэг руу программуудаа захиалж хийлгүүлдэг. Монголоос Шведийн компаны захиалга авч хийхэд болохгүй юм байхгүй. Хэцүү зүйл нь Шведээс ажлын захиалга олно гэдэг хэцүү.

6. Та Шведэд амжилттай амьдрахад юу чухал вэ гэсэн зөвлөгөө өгөхгүй юу.

Юуны түрүүнд швед хэлийг сайн эзэмших хэрэгтэй, нийтэч байх, үйлдээ үнэнч буюу мэргэжилдээ үнэнч байх, худлаа яриж хулгай хийхгүй, хэлсэн үг хийсэн хэрэгтээ хэзээд эзэн байж чаддаг байх, мөрөөдөж чаддаг, мөрөөдлийнхээ төлөө тэмцэж чаддаг, бэлэн юм гэж хэзээ ч байдаггүй, харин аз завшаан гэж бий,  аливаа амжилтанд хөдөлмөрлөсний үр дүнд хүрдэг хуультай.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт, амьдралд тань аз жаргал дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Ярилцлага авсан  Д.Наранхүү, Г.Жаргалан

Стокхолм хот, Швед

2011-02-03

  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: