Швед хүмүүс

Шведэд анх ирээд бүх албан газар нь 4 гээд тардагыг, хүмүүс нь 9 гэж унтаад 5 гээд босдогыг хараад соёлын шоконд орж байсан минь саяхан. Гэтэл аль хэдийн 2 гаруй жил болсон байх юм. Шведэд ирээд европын  солилцооны оюутнууд, Герман, Франц, Чех, Унгар, Босниа, Македониа, Турк,  3дагч орны мастер оюутнууд, Энэтхэг, Хятад, Бангладеш, Пакистан, Иран, Египт, Вьетнам, Мексик гээд олон хүмүүстэй танилцаж тэдний соёл боловсрол, үзэл бодлыг солилцсон Лүндийн Их Сургуульд оюутан байх үе сайхан байлаа. Магадгүй Шведэд ирсэн бүх л гадаад хүмүүст мэдрэгддэг Швед хүмүүсийн талаар бодлоо хүүрнэе.

Шведүүд Баруун Европын орныхноос нэг ялгаатай зүйл нь харанхуй бүрэнхий хүйтэн цаг агаар нөлөөлснүү бүрэг ичимхий талдаа. Түүнээсээ болоод ганцаарддаг байх. Харин та түрүүлж дуугараад нээлттэй байвал тэд ч гэсэн адилхан л найрсаг хүмүүс. Зарим нэг үндсэрхэг хуучинсаг үзэлтэй хүмүүсийг үл харгалзвал ихэнх залуучууд нь гадаад орны соёлыг сонирхдог сониуч улс. Дээд боловсролтой, боловсролгүй ном уншлагыг дадалаа болгосон, өргөн мэдлэгтэй нь гайхалтай. Ажиглаж байхад философ, газар зүй, түүх, хэлний талаар их сонирхолтой. Өргөн мэдлэгтэй, сониуч зан нь тэднийг шинийг санаачлахад нь нөлөөлдөг байх. За тэгээд Дорны соёл, Хятад, Японы гм ыг сонирхдог хүмүүс олширч байгаа.

Швед улс нь хүний эрхийг дээдэлдэг улс болохоор орлогогүй, эмзэг бүлгийнхэнд, хүүхэдэд тэтгэмж өгөх бөгөөд боловсрол нь үнэгүй дээрээс нь их сургуулын оюутнуудад тэтгэлэг өгдөг, эрүүл мэнд нь үнэгүй гм нийгмийн халамж сайтай. Тийм болохоор Шведүүдийн амьдралын утга учир нь дурсамжтай сайхан амьдрах байдаг. Бид нар шиг ажилдаа амжилт гаргаж, эх орноо хөгжүүлнэ гэхээс илүү өөрийн дуртай зүйлийг хийж, өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг. 50, 60 тай хүмүүс сургуульд сурах нь цөөнгүй.

Миний сонирхолыг татдаг зүйл бол Шведүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх арга. Шведүүд хүүхдээ багаас нь биеэ даасан, өөрийн гэсэн бодолтой болгож хүмүүжүүлэхэд анхаардаг. Нэг өдөр метронд 7 сартай хүүтэйгээ яг том хүнтэй ярьж байгаа юм шиг яриад явж байсан аавтай таараад танай хүү чинь ойлгож байгаа юм уу гэж өөрийн эрхгүй асууж билээ. Хүүхэдтэй багаас нь том хүн шиг ярилцаж, тэдний яриаг төвөгшөөхгүй сонсоход их л тэвчээр орох юм шиг санагддаг. Тийм ч болохоор хүүхдүүд нь багаасаа ухамсартай болж өсдөг байхаа да. Хүүхдүүд нь багаасаа биеэ даасан, юу хийх хүсэлтэй байгаа болон юу хийхээ ойлгосон байдаг.

Шведүүд их зарчимч хүмүүс. Шведэд бүх хүн хуулиа мэдэж байх ёстой бөгөөд түүнийг даган мөрдөж байдаг. Хэрвээ хуулиа мөрдөөгүй тохиолдол гарвал бүх юм нь бүртгэгдэж цаашид ажил амьдрал гээд бүх л зүйлд нь нөлөөлнө. Тийм ч учраас бүх хүмүүс маш болгоомжтой байх бөгөөд хүний өмнөөс ямар нэгэн хариуцлага үүрдэггүй. Тийм хуулиндаа үнэнч шударга занг нь бид нар сурах хэрэгтэй санагддаг.

Тэд маш өндөр ухамсартай нь бүх л зүйлд хандаж байгаа хандлагаас нь харагддаг. Тэд байгаль орчноо хамгаалахгүй бол ямар үр дүнд хүрэхийг жишээ нь аль эрт тооцсон байдаг. Тиймээс байгаль орчноо хамгаалах, эрүүл хоол хүнс хэрэглэх, биеийн тамираар хичээллэх гээд өөртөө болоод хүүхдүүддээ, байгаль орчиндоо их анхаарал тавидаг.

Швед хүмүүсээс сурах юм ч их бас тэдэнд заах юм ч их. Монголчуудад маань байдаг хүнийг хайрлах, хүнд туслах гэсэн халуун дулаан сэтгэл тэдэнд үгүйлэгддэг юм шиг.

  1. #1 by XFantasy on February 15, 2011 - 8:23 am

    Сонирхолтой л юм.

  2. #2 by Sweden to Mongolia on April 22, 2011 - 9:22 am

    Bayarlalaa.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: