Амжилтанд хүргэх арван мянган цаг

Энэ жилийн химийн Нобелийн шагналийг кристаллографд гаргасан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Dan Shechtman д олгосон байна. Тэрээр Стокгольм Их Сургууль дээр ирж лекц уншихдаа хэрвээ амжилтанд хүрье гэвэл нэг зүйлийг төгс сурч эзэмших хэрэгтэй гэж ярилаа. Үнэхээр л өөрийн хувь нэмрээ оруулъя гэвэл олон хүний дэмжлэгийг авах ч гэсэн бас бусдын эсэргүүцэлтэй тулгарах болно. Тэр болгоныг давж байж л зорьсон зорилгодоо хүрэх болно. За түүний хэлсэнтэй зуун хувь биш ч гэсэн санал нийлж байна. Тэгвэл яаж нэг зүйлийг төгс эзэмших вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Өчигдөрхөн Кламсон Их Сургуулийн entrepreneurship ийн профессор Bill Gartner гуайн story telling гэсэн семинарт суулаа. Тэрээр өөрийн таних зорилгодоо хүрсэн хүмүүсийн тухай сонирхолтой ярилцлага хийсэн. Нэг нь зайрмаг хийх бизнес нь амжилттай болж баяжсан, нэг нь ваар хийх сонирхолдоо хөтлөгдөн 3 жилийн дараа дэлхийд номер нэгт тооцогдох ваарчин болсон түүх байлаа. Тэдний нэг онцлог нь өөрийн сонирхолтой зүйлээ олоод түүндээ амжилт гаргахын тулд тууштай зүтгэсэнд байгаа юм. Дэлхийд алдартай ваар хийдэг болохын тулд асар олон муу ваар хийсэн байж таарна. Тэгвэл хэр хугацаа хэрэгтэй бол гэж бодож байгаа байх. Нэг чадварийг төгс эзэмшихийн тулд ойролцоогоор арван мянган цаг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг гэнэ. Тэр тооцооноос баклавр 4 жил, мастер 6 жил гэж гарч ирсэн юм байна. Өдөрт дунджаар 4 цаг зарцуулахад 6 жилийн дараа хүссэн чадвартаа гарамгай болох юм байна. 8 цаг зарцуулахад 3 жилийн дараа гэхэд тэр чадвараа төгс гаргууд эзэмшсэн байх юм байна. Гартнер гуай өөрөө энийг гэрчилж байлаа. Тэрээр зохион бичлэгт их муу байжээ. Харин өөрийн хичээл зүтгэлээр бичих чадвар нь сайжруулж одоо жижиг өгүүллэг бичдэг болсон. Академид сайн болъё гэвэл өдөрт 4 цаг бичих зөвлөгөөг докторийн зэрэгт орж байгаа оюутнуудад өгөхөд төгсөхдөө үнэхээр үр дүн өгсөн байдаг гэсэн.

За тэгвэл үнэхээр амжилтанд хүрье гэвэл аль болох эрт өөрийн сонирхолтой чиглэлээ олоод арван мянган цагаа зарцуулахад болох нь. Түүний нэг жишээ нь Билл Гейтс арван ёстэйдөө комъпютер программд арван мянган цагаа зарцуулсан байсан юм билээ. Тэр нь их сургууль төгссөн оюутнуудтай адил түвшинд байсан гэсэн үг байх нь. Нобелийн шагналтан Шечман гуай ч гэсэн 10 жилээсээ эхэлж өөрийн сонирсон чиглэлдээ мэргэшээрэй гэсэн зөвлөгөө өгч байсан.

Миний бодлоор өөрийн сонирхолтой чадвартаа анхаарч гэртээ өдөрт 4 цаг давтаад их сургуульд үзэж болох өөр чиглэлийн хичээлүүдийг бас аль болох ахиу үзэх хэрэгтэй санагдсан. Яагаад гэвэл бүх л чиглэлүүд уялдаа холбоотой болохоор олон талын мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Арван мянган цаг гэдэг нь мэдлэг биш чадвар эзэмших гэдгийг анхаарна уу.

Билл Гартнер гуайн санал болгосон ном : David McClellands ”The achieving society”

  1. #1 by Tseveendari on January 12, 2012 - 4:05 pm

    Hello.Could i contact with you ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: