Шинэ оны төлөвлөгөө

Шинэ он гарахад хүн бүр төлөвлөгөө гаргаж, өөртөө зорилго тавьдаг байх. Миний хувьд шинэ он гарах болгонд  шинэ онд намайг ямар зүйл хүлээж байгаа бол гэж яагаад ч юм их догдолдог. Шинэ бүх зүйл гайхамшигтай байдаггүй гэж үү. Тэгээд бодож төлөвлөж, сургааль уншиж байгаад ийм нэг ишлэл олж уншссан.

“Some there are that torment themselves afresh with the memory of what is past; others, again, afflict themselves with the apprehension of evils to come; and very ridiculously – for the one does not now concern us, and the other not yet … One should count each day a separate life.” Seneca.

Зарим хүмүүс өнгөрснийг бодож шаналж байдаг, зарим нь ирээдүйд болоогүй муу зүйлийг бодож санаа зовж амьдардаг. Харин хүн өдөр бүрийг тусдаа амьдрал шиг амьдрах ёстой гэж Сенекагийн хэлсэн үг. Үнэхээр л бид ингэж амьдардаг байх. Харин өдөр бүрийг тусдаа амьдарч чадах эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ боломжгүй зүйл байдаггүй гэж ярьдаг.

Би Станфордын Их Сургуулийн подкастыг сонсох дуртай. http://ecorner.stanford.edu/ . Саяхан нэг сонсож байгаад амжилтанд хүрсэн хүмүүс өөрийгөө бэлдсэн байдаг гэж ярихыг сонслоо. Аз өөрийгөө бэлдсэн хүнд ирдэг гэж хэлсэн байдаг. ‘Chance favors the preparad mind’ . Тэгэхээр ирээдүйд амжилттай байхын тулд өдөр бүр амжилттай байх хэрэгтэй байх нь. Амжилттай байхад миний бодлоор өөртөө итгэх итгэл маш чухал нөлөөтэй. Бас өдөр бүр эерэг сэтгэлгээтэй байх хэрэгтэй.

Тэгвэл 30 өдрийн турш, өдөр бүр өөрийгөө өөрчлөх хэдэн зөвлөгөө олсноо толилууля. Эдгээрээс 2с 5 ийг сонгоод 30 өдрийн турш туршаад үзээрэй. Надад лав үйлчилж байгаа.

1. Аз жаргал санагдуулахаар үг хэрэглэ.

2. Өдөр бүр шинэ зүйл оролд.

3.  Өдөрт бусдад хандсан нэг зүйл хий.

4. Өдөр бүр шинэ чадварт суралц.

5. Хүнд өдөр бүр юм заа.

6. Өдөрт нэг цагийг өөрийнхөө сонирхдог зүйлд зарцуул.

7. Өөрт чинь бүдүүлэг хандсан ч гэсэн хүн бүрт сайхан ханд.

8. Цаг ямагт эерэг байхийг хичээ.

9. Буруу хийсэн зүйлээ засаж, түүнээсээ суралц.

10. Өөрийн амьдралын агшин бүрд анхаарал тавьж, сэтгэл хангалуун бай.

11. Өдөр бүр нэг муу зуршилаасаа сал, 30 өдрийн турш турш.

12. Ямар нэг шинэ зүйл 30 өдөрт бүтээ.

13. 30 өдрийн турш нэг ч худал битгий хэл.

14. Өдөр бүр 30 минутын өмнө бос.

15. 30 өдрийн турш 3 муу зуршлаасаа сал.

16. Телевиз үздэг хугацаагаа өдөр бүр 30минутаар багасга.

17. Урт хугацааны төлөвлөгөө гаргаж түүндээ өдөрт 1 цаг зарцуул.

18. Өдөрт сайн номны 1 бүлэг унш.

19. Өглөө бүр өөртөө урам өгөх зүйл үз эсвэл унш.

20. Өдөр бүр өдрийн хоолны дараа өөрийг чинь инээлгэх нэг юм хий.

21. 30 өдрийн турш архи хэрэглэхгүй бай.

22. 30 өдрийн турш өдөр бүр 30 минут биеийн тамираар хичээллэ.

23. Өдөр бүр өөрийн айдастай тургар. Магадгүй таныг хөгжихөд саад болдог айдас, эвгүй мэдрэмжтэйгээ тулгарч бай.

24.  Өдөр бүр шинэ, эрүүл хоол хий.

25. Орой бүр 10 минут сайн болсон зүйлээ бодож бясалга.

26. Өдөр бүр бараг харилцдаггүй нэг хүнтэй яриа үүсгэ.

27. Өрөө төлж, 30 өдрийн турш өргүй бай.

28. Үргэлж таныг шархлуулж байдаг нэг харилцаагаа тасал.

29. Уучлал хүлээх зохистой хүнийг олны өмнө уучил.

30. Өдөр бүрийг нэг зураг болон нэг параграф бичиж үлдээ.

Эх сурвалж http://www.marcandangel.com/2011/12/25/30-challenges-for-30-days-of-growth/

 

 

 

 

 

 

  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: